• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Цагдаа”, "Цагдаа жолооч" “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна

2025-02-04
“Цагдаа”,

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулна.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.