Даргын мэндчилгээ
Эрхэм хүндэт иргэд, алба хаагчид, цахим хуудаснаа зочилж буй Танд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, цагдаагийн байгууллагын хөгжлийн бодлого, стратеги, инновац, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай, ойлгомжтой хүргэх зорилгоор Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны цахим хуудсыг ажиллуулж байна.
Манай алба нь цагдаагийн байгууллагын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, бүтээмжийг дээшлүүлэх, шинэ санаачилга, инновацыг дэмжих, орчин үеийн технологи, дижитал шилжилтийн боломжийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихэд чиглэн ажиллаж байна.
Энэхүү цахим хуудас нь байгууллагын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, шинэлэг санаачилга, судалгаа, тоо баримт, статистик мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхээс гадна иргэд, алба хаагчдын санал, хүсэлт, зөвлөмж, бүтээлч санаачилгыг сонсох, харилцан мэдээлэл солилцох, хамтын оролцоог нэмэгдүүлэх нээлттэй талбар байхыг зорьж байна.
Цагдаагийн байгууллагын хөгжил нь зөвхөн байгууллагын дотоод хүчин чармайлтаар бус, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн хамтын ажиллагаа, шинэ санаа, мэдлэг, туршлагын уялдаанд тулгуурлан улам боловсронгуй болно.
Иймд Та бүхэн манай албаны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, чиг үүрэгтэй танилцаж, санал, шүүмжлэл, зөвлөгөө, шинэлэг санаа, мэдлэг, туршлагаа хуваалцан, цагдаагийн байгууллагын хөгжил, үйл ажиллагааг боловсронгуй болгох үйлсэд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Иргэдийнхээ итгэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн, мэдлэг, технологи, инновацад суурилсан, үр нөлөөтэй, орчин үеийн цагдаагийн байгууллагыг төлөвшүүлэхийн төлөө бид хамтдаа хөгжиж, хамтдаа шинэчлэгдэж ажиллах болно.
Та бүхний ажил үйлс өрнүүн, зорилго тэмүүлэл тань өөдрөг байж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА С.ТАЙВАН