Ур чадвар олгох сургалт зохион байгуулагдлаа

Цагдаагийн төв байгууллагын алба хаагчдад хариуцсан чиг үүрэг, үйл ажиллагаандаа процессын шинжилгээ хийх, программ хангамжийг ашиглах чиглэлээр ур чадвар олгох сургалт өнөөдөр /2025.02.06/ зохион байгуулагдлаа.
Тус сургалтын зорилго нь менежментийн тогтолцоонд үйл явцын аргачлалыг хэрхэн ашиглах, яаж тодорхойлох талаар мэдлэг, чадварыг олгох ба 30 алба хаагч, 2 өдрийн турш хамрагдах юм.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Тогтвортой, шуурхай ажиллагаа” зорилтын хүрээнд Процессын дахин инженерчлэлийг хийж, чиг үүргийн давхардлыг арилгаж, ажлын ачааллыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэн, дуудлага мэдээлэлд очих хугацаа, өргөдөл, гомдол, гэмт хэрэг, зөрчлийн шуурхай шийдвэрлэлт, илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон ажиллаж байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/policemng