• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан”, “Цагдаа жолооч” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна

2025-05-16
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан”, “Цагдаа жолооч” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаал, мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардсан офицер албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор

-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг ахлагч албан тушаалын сул орон тоонд,

-Мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүүгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, сэтгэл зүйч, тогооч гэх мэт/-тэй иргэдийг офицер албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтад өрсөлдөхийг урьж байна.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: https://police.gov.mn/