Мэдээлэл, судалгааны алба хаагч нарын нэгдсэн сургалт эхэллээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, процессын дахин инженерчлэл, дижитал шилжилт, дата засаглал, дашбоардыг цагдаагийн байгууллагад хэрхэн нэвтрүүлэх, мэдээллийн сангийн баяжилт, хөдөлгөөн анхаарах асуудал болон алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангуулах зорилготойгоор мэдээлэл, судалгааны алба хаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат оролцлоо.
Сургалтад анги, байгууллагын 93 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт энэ оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Энэхүү сургалтаар алба хаагчдад “Мэдээлэл тархаалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах”, “Гэмт хэргийг судлан шинжлэхэд математикийн хэрэглээ, Sentement арга зүй” гэх мэт нийт 10 төрлийн мэдээлэл, илтгэлийг танилцуулах юм.